ХАГАС ТЭРБУМЫН үнийн дүнтэй тэнцэх Оксфорд цүнхийг сайн үйлсэд зориулсан байна

2026 оны 08 сарын 20

ХАГАС ТЭРБУМЫН үнийн дүнтэй тэнцэх Оксфорд цүнхийг сайн үйлсэд зориулсан байна

Охин минь сургуульд орох болоод сурагч цүнхний асуудал үүсэв ээ. Ингээд хаана ямар цүнх авах талаар танилаасаа асуутал Оксфорд л зүгээр 7 сарын 20-нд нээлтээ хийнэ гэсэн сургаар Альфа дэлгүүр дээр очсон юм. Картын бараанд очирлож байгаа аятай хүн зөрөх ч зайгүй түм түчигнэж бум бужигнасан газар байлаа. Дэлгүүр лүү орох хөдөлгөөнийг хязгаарласан байсан хэр нь дийлдсэнгүй. Ингэж сурагч цүнхэнд очирлож байхыг анх удаа үзсэн би бизнесийн нууцыг сонирхон ярилцлага авах боломж олдсон юм.

Ингээд Хүүхдийн сурагч цүнхний стандартыг анхлан нэвтрүүлэгч, эрүүл мэндийн цүнх тодотголтой Оксфорд цүнхний албан ёсны дистрибьютер Альфа Азиа ХХК ний үйл ажиллагаа хариуцсан захирал Ж.Хишигмаатай ярилцлаа.

- Энэ бизнес хэрхэн эхэлсэн түүхээс яриагаа эхэлье?

Анх манай захирлын хүүхдэд Англиас энэхүү Оксфорд цүнх бэлгэнд ирж байсан юм. Биед нь тун эвтэйхэн ёстой сайн цүнх байсан тул бид тухайн эх сурвалжтай холбоо тогтоож амжилттай гэрээ хийн, Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж эхэлсэн. Ингээд зар сурталчилгаа хийх зорилгоор бүтээгдэхүүнээ сайтар судлах шаардлага үүсэж, судалгаа хийх явцад цүнх гэдэг гоё ганган байх ёстой биш эрүүл мэндийн хувьд асар ач холбогдолтойг мэдээд олон талаас нь судалж, мэргэжлийн эмч нарын багаас зөвлөгөө авсны үндсэн дээр олон нийтэд таниулж эхэлсэн. Эхлээд хүмүүс ойлгохгүй хэтэрхий энгийн байна гээд гардаг байсан бол одоо эргээд биднээс нурууны хамгаалалт ярьж орж ирдэг болсонд нь баяртай байдаг.

- Сая танай дэлгүүрээс арай гэж цүнх худалдаж авч чадлаа. Бүр хоёр цаг очирлолоо. Урьд өмнө ингэж цүнхэнд очирлож үзсэнгүй. Их гайхлаа. Оксфорд цүнхний талаар сонсож байсан ч ийм их эрэлттэй байгаагийн нууц нь юундаа байна вэ?

Хамгийн чухал зүйл бол чанар. Мөн албан ёсны эрхтэй учир хамгийн боломжийн үнийг бий болгож чадаж байгаа юм. Манай компани үргэлж албан ёсны брэнд бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгохыг хичээдэг. Анх хүмүүс жаахан үнэтэй байна гэж гомдолдог байсан. Гэхдээ дөрөв таван жил нэг цүнхийг хэрэглэх нь нэг жилийн өртгөөр нь тооцвол бараг хямдхан болж таарч байгаа юм. Би ч бас өөрөө энэ спорт Оксфорд цүнхийг хэрэглэх дуртай. Маш хөнгөн их хэрэглээнд нийцсэн байдаг. Нөгөө талдаа удаан хэрэглээ нь байгаль дэлхийд хог хаягдал бага үүсгэж нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлж байгаа юм болов уу гэж хардаг.

- Танайх яагаад ганц салбараар худалдаа хийдэг вэ?

Ашигтай мэт харагдвал шууд даган дуурайдаг үзэгдлээс болоод гэх үү дээ. Бид олон жилийн хөдөлмөрөөр тус брэндийг ёстой 8 настнаас 80 настан хүртэл таниулж чадсан. Гэтэл дуураймал, хуурамч цүнх оруулж ирээд худалдаалаад байгаа учраас хүмүүст төөрөгдөл үүсгэхгүйн тулд ганц төв дэлгүүрээр худалдаалж байна. Гэхдээ манайд олон том сүлжээ дэлгүүртэй компаниуд санал тавьж байгаа. Бид эдгээр санал дундаас хамгийн өндөр ёс зүйтэй компанийг сонгон хамтран ажиллахаар судалж байна.

- Дэлгүүр дээр нь 8 жил гэсэн бичиг хаа сайгүй харагдах юм. 8 жилийн бизнесийн ололт амжилтыг хуваалцвал?

Анх манай компани Солонгосын бичиг хэргийн томоохон дистрибьютер Альфа брэндийг мастер франчайз эрхтэйгээр оруулж ирж байсан. Ингэхдээ гарааны бизнесийн тухайд туршлага бага байсан тул 160м2 оффис түрээслээд, маш олон ажилчид авч хүний нөөцөө бүрдүүлээд эхэлж байсан. Үнэндээ бол 2 дахь жилдээ л үйл ажиллагаагаа үргэлжлүүлж чадах уу үгүй юу гэдэг дээр ирсэн. Ингээд бизнесийн гол зорилгоо дүгнэж үзээд хэрэггүй зардлуудаа танасан нь оффис байлаа. Ерөнхийдөө хэлбэр төдий хэрэггүй зардлуудаа бүгдийг нь танаад агуулга дээрээ анхаарсан. Одоо манайд оффис байдаггүй /инээв/ гэхдээ манай борлуулалтын орлого 8 дугаар сард хэдэн тэрбумаар хэмжигддэг. Мөн бид хагас тэрбумын үнийн дүнтэй тэнцэх Оксфорд цүнхийг сайн үйлсэд зориулсан байна. Ер нь Монголд гарааны бизнесүүд эхлээд л орлого олж эхлэхээсээ өмнө түрээс, татвар гээд хасах зардал руу орчихдог болохоор гол пойнтдоо анхаараад санхүүгийн өндөр сахилга баттайгаар төлөвлөгөөгөө сайн боловсруулж байж эхлэх хэрэгтэй байх гэж боддог.

- Гадуур Оксфорд материалтай, Оксфорд загвартай цүнх гэх мэт сурталчилгаа их хийх юм. Энэ талаар тайлбарлахгүй юу?

Оксфорд материал гэж байхгүй ээ /инээв/. Оксфорд цүнх гэдэг нь Оксфорд их сургуулийн мерчандайз бүтээгдэхүүн юм. Нэг ёсондоо мерчандайз бүтээгдэхүүнээр дамжуулан хүүхдүүдэд тухайн их сургуулийн төсөөллийг бий болгож хоногшуулж, дэлхийн шилдэг их сургуульд сурах хүсэл мөрөөдлийг бий болгож байгаа хэлбэр юм л даа.

- Цаашдын бизнесийн төлөвлөгөөг тань сонирхвол?

Бид сурагч цүнхний салбарт ажиллахдаа байдаг л нэг зүйлийг жил бүр санал болгох биш үргэлж шинэчлэлийг эрэлхийлж, эх сурвалжтайгаа хамтдаа ярилцаж бүтээгдэхүүнээ боловсруулсаар ирсэн нь нурууны хамгаалалт, вирус нян бактери устгадаг silvadur технологи, аюулгүйн шүгэл гэх мэт жил бүр зогсолтгүй ажилласаар байна. Бид өнгөрсөн хугацаанд амжилттай ажилласны үр дүнд 9 дэх жил дээрээ хүүхдэд ээлтэй орчинд, өөрсдийн төв дэлгүүрийг бий болгож орохоор төлөвлөж, ажил эхэлсэн баяртай мэдээтэй байна.

Ярилцсанд баярлалаа.

Нүүр
Ангилал
Хямдрал
Профайл